Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хүчирхийлэлгүй хамтдаа аяныг эхлүүллээ

2021-05-13

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газартай хамтран “Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа” аяныг 2021.05.03-20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал нээж үг хэллээ. Энэхүү аяны хүрээнд 19 сумын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, арга зүй “Хамтдаа хамгаалъя” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%