Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо

2021-05-14

Нийгмийн хамгаалал байгаль орчны бодлогын асуудал эрхэлсэн хурлын хороо өнөөдөр /2021.05.14/ хуралдлаа. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж хорооны хурлаар хэлэлцүүллээ. Мөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах”, “Эрүүл мэндийн талаарх төрөөс баримтлах бодлого” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тайлан, явцын талаар мэдээлэл сонслоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%