Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АШИГЛАГДАХГҮЙ БОЛСОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ХАЯГДАЛ ТӨМӨРТ ТУШААЖЭ

2021-05-27

Хулд сумын нутгийн удирдлагууд санаачлан “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумын төвд иргэдийн эзэмшилд байдаг хэдий ч эвдэрч хэмхэрч цаашид ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгслийг хаягдал төмөрт тушаан мөнгийг иргэдэд олгох ажлыг зохион байгууллаа. Сумынхаа өнгө үзэмж сайжруулах зорилгоор гудманд болон айлын хашаан дахь автомашины хог хаягдал, кабины тоог гаргаж, эзэдтэй нь уулзаж ачуулах зөвшөөрөл авч улмаар нэгдсэн цэгт бөөгнүүлэх, төмрийн хогонд тушаагаад дараа нь кабин машины сэгийг ачуулсан иргэддээ мөнгийг нь буцааж олгожээ. Сумын төвөөс эвдэрч хэмхэрсэн ашиглах боломжгүй болсон 45 хаягдал тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу 2 удаа тээвэрлэсэн байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%