Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

БУРХАНЫ ШАШИНД МОД ТАРИХЫГ СУВАРГА БОСГОХООС ДУТАХГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ҮЙЛД ТООЦДОГИЙН УЧИР МОД ТАРЬЦГААЯ

2021-05-27

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиох бөгөөд хүрээ хийд бүхэн тахил тавиг засаж, ерөөл магтаал уншин, хурал хурдаг уламжлалтай. Энэ өдөр үйлдсэн буян ихэд арвиддаг учир зон олноороо бурханы ном, буяны үйлд шамддаг юм. Дашгимпэллин хийдийн хувьд уламжлалт хурал номыг хурхын зэрэгцээ нутгийн дуучид, аймгийн удирдлагуудын хамтаар гадаа талбайдаа 108 мод тарьлаа. Тус хийдийн хамба лам Б.Доржхорол нутгийн зон олон ард түмэндээ хандан Бурханы шашинд мод тарихыг суварга босгохоос дутахгүй үнэ цэнэтэй үйлд тооцдогийн учир байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах буяны гэгээн үйлсэд нэгдэн мод тарихыг уриалж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%