Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРҮҮДИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2021-05-18

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРҮҮДИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ
Өнөөдөр /05.18/ Аймагтаа үйлдвэрлэл эрхэлж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай аймгийн удирдлагууд танилцлаа. Тухайлбал "Monline" спорт хувцасны үйлдвэрлэл эрхлэгч залуу гэр бүл анх спорт хувцас зарж эхэлсэн бөгөөд 2018 оноос өөрсдөө оёдог болсон бөгөөд хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд даавууныхаа чанарт ач холбогдол өгдөг гэв. "Monline" үйлдвэр нь зургаан хүний ажлын байрыг бий болгож өдөрт дунджаар 10-15 хос хувцас гаргадаг байна. Байгуулагдсан цагаасаа хойш давхардсан тоогоор 10.000 гаруй хос хувцас үйлдвэрлэжээ. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж ажлын байраа нэмэгдүүлэхэд тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаа аймгийн удирдлагуудад дуулгаж байв. Уулзалтын эцэст тус үйлдвэр эрхлэгчдийн хүсэлтийн дагуу төсөл хөтөлбөрт хамруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр болов.
ТАХИАНЫ ФЕРМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ, ТУЛГАМДСАН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛНА ГЭВ
Мөн аймгийн төвөөс 15 км-ийн зайд байрлах тахианы фермтэй танилцлаа. Тус ферм анх 600 өндөглөгч тахиатай, МСҮТ-ийн хуучин зааланд үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Одоогоор 3000 өндөглөгч тахиатай болсон бөгөөд нэг өдөрт дунджаар 2900 орчим өндгийг аймгийн төвийн хэрэгцээнд нийлүүлдэг байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж 10000 өндөглөгч тахианы аж ахуй болох төлөвлөгөөтэй гэнэ. Ингэснээр аймгийнхаа өндөгний хэрэгцээг импортгүйгээр хангах боломжтой гэж үзэж байгаа аж. Тус фермийн хувьд нэн тулгамдаж байгаа асуудал нь цахилгааны агаарын шугам татах ажил юм. Энэ асуудалд аймгийн удирдлагууд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
 
 
 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%