Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Тэргүүлэгчид цахимаар хуралдав.

2021-06-10

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид цахим хурал хийв. Энэ удаагийн хурлаар Тэргүүлэгчид "Дөрвөлж" ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилох тухай, Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай, Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах зөвшөөрөл олгох тухай, Төрийн дээд орон медальд уламжлах тухай, Нутгийн залуус Сүхбаатар аймгийн хөгжлийн хөтөлбөр батлах тухай гэсэн 5 асуудлыг хэлэлцэн юм. Уг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн бүх асуудлууд дэмжигдэж "Нутгийн залуус" Сүхбаатар аймгийн хөгжлийн хөтөлбөр батлагдлаа. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%