Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Түр хамгаалах байрыг хүлээн авлаа.

2021-07-07

Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк, хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хэрэгжүүлж буй "Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл" аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд баригдсан Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрыг аймгийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 02 өдрийн А/411 тоот  захирамжаар батлагдсан ажлын хэсэг хүлээн авлаа. Түр хамгаалах байрыг хүлээн авах ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Содгэрэл оролцлоо. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%