Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХУЛД СУМ “НҮҮДЛИЙН БАГИЙН ТӨВ” АЖИЛЛУУЛНА

2021-07-19

Хулд сумын Засаг дарга санаачлан “НҮҮДЛИЙН БАГИЙН ТӨВ” ажиллуулж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахаар шийдвэрлэжээ. Малчид багийн иргэдийн нийтийн хуралд оролцохоос эхлэн төрийн үйлчилгээ авахаар сумын төвийг зорьдог. Багийн Засаг дарга нар жилийн 4 улиралд сумын төвд байрлан ажилладаг байдлыг халж шаардлагатай үед “НҮҮДЛИЙН БАГИЙН ТӨВ”-өөрөө төрийн үйлчилгээг үзүүлдэг болно. Хуучин бригадын төв байсан суурингууд ашиглалтгүй болсон. Энэ сууринг сэргэээн барилга нэмж багийн төв барьж болох байсан ч хэдэн зуун саяын үнэтэй улсын хөрөнгө дахин үнэгүйдэнэ гэж үзээд НҮҮДЛИЙН БАГИЙН ТӨВ ажиллуулахаар боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%