Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ОНГИ ГОЛ ДЭЭГҮҮР ХҮНД ДААЦЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР БАРЬЖ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨД БЭЛЭН БОЛЛОО

2021-07-19

Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрийг дамнан Онги гол урсдаг бөгөөд хур бороо ихтэй жилүүдэд голын түвшин нэмэгдэж нутгийн малчид сумруу нэвтрэх боломжгүй болж голын цаана автомашинаа тавин явган хүний гүүрээр гарч ирэн хүнс,шатахуун, ахуйн хэрэглээгээ зөөвөрлөдөг байжээ. 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгөөр 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 50 метрийн урттай төмөр бетон гүүрийг барих ажлын тендер зарлагдаж барилга гүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЗЗБ” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан. Уг барилга угсралтын ажил гүйцэтгэгч 2021 оны 06 сард ажлаа дуусган улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Барилгын гүйцэтгэлд сумын засаг даргын захирамжаар Байгаль орчин,мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг болон сумын ИТХ-ын дэргэдэх Хяналтын хороо тогтмол хяналт тавин ажилласан.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%