Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АРАВДУГААР ХУРАЛДААНААР 6 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ИТХ-ЫН

2021-07-28

Өнөөдөр буюу 2021 оны 07-р сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн аравдугаар хуралдаан хуралдаж нийт 6 асуудал хэлэлцсэний зэрэгцээ аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааны товыг 2021 оны 08-р сарын 06-ны өдрийн 11 цагаас цахим болон танхимаар хуралдах тов баталлаа.
Өнөөдрийн хуралдаанаар бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах тухай, аймгийн тусгай хэрэгцээнд сум дундын отрын нөөц нутгийг тогтоох тухай асуудлыг хэлэлцүүлж ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр, үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай, хөрөнгө акталж данснаас хасах, үндсэн хөрөнгөнд үнэлгээ тогтоож худалдах зөвшөөрөл олгох тухай, аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2021 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%