Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЗАРИМ СУМЫН 202О ОНЫ ОНХС-ЫН ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ ХАНГАЛТГҮЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

2021-07-28

“Тогтвортой амьжиргаа-3” төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах, тус сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дундговь аймгийн 15 сумын 2020 оны ОНХС-ийн үйл ажиллагаанд жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд Адаацаг, Дэрэн, Луус, Хулд сум 70-аас дээш хувьтай, Эрдэнэдалай, Баянжаргалан, Сайхан-Овоо, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Сайнцагаан, Өлзийт, Гурвансайхан сумууд 60-с дээш хувьтай үнэлэгдэж ОНХС-ийн тухайн жилийн санхүүжилтийн 40%-тай тэнцэх хэмжээний “урамшуулал” буюу нийт 248,334.49 төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өндөршил сум ОНХС-ийн үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлээгүй учир хангалтгүй үнэлэгдэж “урамшуулал” аваагүй байна. “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс 2021 ОНХС-ын жилийн гүйцэтгэлийг сайжруулах, урьдчилсан хяналтыг хийж сумдад ажиллаж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%