Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ТАЛАРХАЛ

2021-08-27

Намрын эхэн сарын шинийн 16-ны билэгт сайн өдөр буюу 2021 оны 08-р сарын 23-ны өдөр Дашгэмпэллин хийд Сүсэгтэн олон, орон нутгийн ард иргэд зон олон та бүгдийн эрүүл энх саруул сайхан байлгах, аж амьдралыг дээшлүүлэх үүднээс “Гомбо” сахиус тахисан бол 2021 оны 08-р сарын 24-ний өдөр Гурван их хурал давхарласан өдөр тохиож Дэлгэрийн Чойрын хийд Дагинасын Бат Оршил өргөх ёслол, Гонгорын Бумбаны их тахилга, Дорж Шүгдэн сахиусны тэмдэглэлт өдөр буюу Дорж Шүгдэн сахиусны 365 жилийн ойн номын хурал хурсан байна.
Сүсэгтэн олноо буян номд даатган баясгасан Дашгэмпэллин хийд, Дэлгэрийн Чойрын хийдийн лам хуврагуудад аймгийн ИТХ-ын зүгээс талархал илэрхийлье.
Буяны сайн үйлс нь улам бүр дэлгэрэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%