Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

2021-09-09

Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажлын албанаас гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдтэй цахим уулзалтыг зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд нийт 31 орон нутгийн зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь Монгол Улсад гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулинд орсон шинэ механизмын нэг нь болсон юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүлэн ажилладаг бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Уулзалтад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, аймгийн ОБГ-ын дэд дарга Д.Цэрэндорж, дэслэгч Н.Энхбаатар нар оролцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%