Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдлаа

2021-09-13

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж 6 асуудлыг хэлэлцүүлэхээр аймгийн Засаг даргаас санал ирүүлсэн байна. Хуралдааны үед “ Нэг өрх -нэг ажлын байр” хөтөлбөрийг аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд татан авч бусад таван асуудлыг хуралдаанаар хэлэлцэн батлалаа.
Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд:
1. Сумдын багийн нэр, дугаарыг хэлэлцэн уламжлах
2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төслийг хэлэлцэх тухай
3. Аймгийн “Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах тайлагнах журам”-ын төслийг хэлэлцэх тухай
4. Аймгийн мал аж ахуйн салбарын бодлого чиглэлийн төслийг хэлэлцэх тухай
5. Монгол Улсын цол хүртээх одон медалиар шагнуулахаар уламжлах.
 
 
 
 
 
 
 
 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%