Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

2021-09-28

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батжаргал, Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Г.Самбууданзан, Тэгш тусгал ТББ-ын захирал Б.Гантулга, төслийн менежер М.Анхтуяа, зохицуулагч Л.Цэрэндолгор нартай уулзаж, Тэгш Тусгал ТББ-ын Архангай аймагт хэрэгжиж буй "Иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх" 2021-2024 төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, тэдний төлөөлж буй зорилтот бүлгийг идэвхжүүлэх талаар санал бодлыг сонсож, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%