Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Архангай аймагт ажиллаж байна

2021-09-27

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нар Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалт, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, сумдын Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй цахим уулзалт хийж мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонсож, Мал эмнэлгийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын санаачлагаар сум дундын газар тариалангийн агропаркийг улсын төсвийн хөрөнгө оруулалт, Хүнс , хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дэмжлэгтэйгээр иж бүрэн арвандөрвөн тракторыг гардууллаа. Цаашид Аймгийн малчдын өвөлжилтийн бэлтгэл хангаж, ногоон тэжээлийн нөөцтэй болно.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%