Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“СТАНДАРТТАЙ АРХАНГАЙ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

2021-10-03

“СТАНДАРТТАЙ АРХАНГАЙ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Аймгийн ЗДТГ нь төрийн үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх "БАТЛАМЖ"-аа гардан авлаа. Энэхүү стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын ажлын хэсэг энэ өдрүүдэд Архангай аймагт ажиллаа. Ажлын хэсгийнхэн уг хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудад менежментийн тогтолцооны олон улсын стандартын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Тодруулбал, Ногоон хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчны менежментийн тогтолцоо, Авилгын эсрэг менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо зэрэг стандартыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах юм. “Стандарттай Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, чанар стандартын шаардлага хангасан зүй зохистой, зөв хэрэглээ, үйлчилгээг бий болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болохыг албаныхан онцолж байв. Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал хэлсэн үгэндээ аймгийн ЗДТГ болон ТББ-ын төлөөлөлд Олон улсын стандартыг хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлэн, цаашид энэхүү стандартыг төрийн байгууллага болоод Төрийн бус байгууллагын төлөөллүүд дор бүрнээ мөрдөн ажиллахыг хүслээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%