Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт”-д хийсэн нийцлийн аудитын тайлан хэлэлцүүлэг боллоо

2021-10-05

Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт”-д хийсэн нийцлийн аудитын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгож байгаа эсэх, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр хураамжийн төлөвлөлт, бүрдүүлэлт хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, энэхүү хуулийн хэрэгжилт, түүнд тавих хяналт үр дүнтэй хэрэгжиж буй талаар санал солилцон цаашид хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг сайжруулах тухай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ, ХОХБТХ, ГХБХБГ, БОАЖГ, МХГ, СТСХ зэрэг байгууллагууд оролцож санал солилцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга хэлэхдээ элс, хайрга, хүрмэн чулууны олборлолт эзэнгүй байснаар сум орон нутагт байгаль орчин ихээр сүйдэж байна. Мөн сумдын барилгын ажил зогсонги байдалд байгаа. Энэ хуулиар бол элс, хайрганы ордыг эзэмшихэд тусгай зөвшөөрөл авах болж байна. Олон жил ашиглах боломжтой элс хайрга, хүрмэн чулууны ордыг эзэмших бичиг баримт бүрдүүлэх иргэн ААН байхгүй байдаг. Энэ хууль нь бодит амьдралтай нийцэхгүй байгаад байна. Саяхан хурлын даргын зүгээс аймгийн Засаг даргад чиглэл өгсөн. Ирэх жил барилгын ажил эхлэхээс өмнө аймгийн төвийн ойр орчмын элс, хайрганы ордыг яаралтай эзэмшүүлж, эзэнжүүлэх. Нөгөө талдаа улс орны эдийн засаг, бүтээн байгуулалттай шууд холбоотой болхоор хуулиа хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Цаашдаа ААН гэрээ байгуулан эзэнжүүлэх боломж бололцоог судлан ашигт малтмал олборлосны төлбөр хураамжыг зохих хэмжээгээр төвлөрүүлээд эзэмших эрхийг нь өгөх хэрэгтэй. Дээрх нөхцөлөөс шалтгаалан сүүлийн үед хот суурин газраас элс хайрга хулгайгаар олборлох үндсэн нөхцөл бүрдээд байгаа талаар дурдан холбогдох албаны дарга нарыг анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%