Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭР ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЛАА

2021-10-18

2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэх юм. Тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах 1. МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам 2. Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах журам 3. ИТХ-ын зөвлөлийн ажиллах журам 4. ИТХ-ын Төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг үүнийг зарцуулах, тайлагнах журам 5. Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих тухай журам 6. ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм 7. Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх үлгэрчилсэн журам 8. Хорооны үйл ажиллагааны чиглэл, тоо, бүрэлдэхүүн болон хороо, ажлын хэсэг байгуулах хороог татан буулгах тэдгээрийн ажиллах журам 9. ИТХ-ын хуралдааны дэг журмын төслүүдэд аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ-ын дарга, ажлын албанаас санал авч онлайн хэлэлцүүлэг хийж саналыг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%