Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТААР ТАВИН АЖИЛЛАЛАА

2021-10-18

 Аймгийн ИТХ-аас Эрдэнэдалай суманд улсын болон аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа. Тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн дээврийн засвар, Спорт заалны засварын ажлууд тус тус 100 хувийн гүйцэтгэлтэй, Соёлын төвийн барилгын ажил 90 хувь, Сумын төвийн дэд бүтцийн ажил, Хүүхдийн цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний засварын ажил тус тус 80-85 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. "Сумын гудамж" бүтээн байгуулалтын тендер шалгаруулалт 2 удаа зарлагдсан боловч тендерт оролцох хүсэлт ирээгүй байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%