Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын хэсэг Архангай аймагт ажиллаа

2021-10-20

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг “Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээнд хяналт, дүн шинжилгээ” хийх ажлаар манай аймагт ажиллаа.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал, аймгийн ИТХ-ын хууль эрх зүй, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ш.Тэрбиш нар ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал ажлын хэсэгт 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулан цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%