Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүү сүүн бүтээгдэхүүн савлах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг гардууллаа

2021-10-20

Чех Улсын ЭСЯ-аас зарлагдсан Монгол улсад хэрэгжүүлэх Орон нутгийн хөгжлийн жижиг төслийн уралдаанд аймгийн МСҮТөв "Сүү сүүн бүтээгдэхүүний сургалтын төв" төсөл бичиж 38 төслөөс шалгарч, 63 сая төгрөгийн өртөг бүхий сүү сүүн бүтээгдэхүүнийг 100мл-1000мл  хэмжээтэйгээр цагт 300ш хүртэл пакетлах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээнд Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ииржи Бродский, элчин сайдын орлогч дарга Жосеф Костиха, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, ХХААГ-ын дарга П.Гомбодорж, МСҮТ-ийн захирал Д.Тунгалаг нар оролцлоо.  

 

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%