Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ШАТАР СОНИРХОГЧДЫН “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АВАРГА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-11-25

           2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засаглал тогтоосон 97 жилийн ойн өдрийг угтан шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын Нийслэлийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилгоор шатар сонирхогчдын “Чингэлтэй дүүргийн аварга” тэмцээнийг зохион байгууллаа.

           Тус тэмцээнийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Гэвч 2020 онд ковид-19 цар тахалт өвчин дэлхий даяар тархсаны улмаас бид уламжлалт тэмцээнээ зохион байгуулах боломжгүйд хүрсэн.

            Түүхийг эргэн сөхвөл, Монгол Улсад шатар 13-14 дүгээр зууны үед Персээс ирсэн хэмээн тэмдэглэгдсэн байдаг бөгөөд Монголын шатрын холбоо 1955 оны аравдугаар сарын 8-нд Дэлхийн шатрын холбоонд элссэнээр шатрын спорт албан ёсоор хөгжиж, тэмцээн уралдаан зохион байгуулж, дэлхийн шалгуурт нийцсэн тамирчдыг бэлтгэн гаргах болжээ.

Нийт шалгарсан оролцогчиддоо амжилт хүсье.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ШАТАР СОНИРХОГЧДЫН “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АВАРГА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШАТАР СОНИРХОГЧДЫН “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АВАРГА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШАТАР СОНИРХОГЧДЫН “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АВАРГА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШАТАР СОНИРХОГЧДЫН “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АВАРГА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%