Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Баг, хорооны засаг дарга, сумдын төрийн сангийн мэргэжилтнүүдэд сургалтанд хамрагдлаа

2021-12-02

Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс өнөөдөр баг, хорооны засаг дарга, сумдын төрийн сангийн мэргэжилтнүүдэд статистикийн мэдээллийн нэгдсэн сан,түүний хэрэглээ, статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин үйл ажиллагаа, Хүн амын өрхийн мэдээллийн сангийн заавар ашиглалт, программын тухай, талаарх цогц сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал цаг үеийн талаар мэдээлэл хийж сургалтанд оролцогчдад ажлын амжилт хүслээ. Сургалтанд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, ТЗУГ-ын дарга Ш.Гомбодорж, СТСХ-ийн дарга Ж.Мөнхбат, Статистикийн хэлтсийн дарга Б.Адъяа нар оролцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%