Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо

2021-12-02

Өнөөдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах 11 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Аймгийн ИТХ, тэргүүлэгчдээс 2021 онд зохион байгуулсан ажлын тайлан
2.Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх орлогын албан татварын хэмжээг тогтоох тухай
3.Аймгийн 2021 оны төсөвт зохицуулалт хийх тухай
4.Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх
5.Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангийн тухай
6.Архангай аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай
7.Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
8.Аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөө батлах тухай
9.Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
10.Аймгийн 2022 оны төсвийг батлах тухай
11.Сумдад 2022 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%