Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“ Иргэдээ сонсъё” хэлэлцүүлэг боллоо.

2021-12-03

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “ Иргэдээ сонсъё” хэлэлцүүлэг боллоо.
Жил бүрийн 12 сарын 03-ны өдрийг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр гэж тэмдэглэсээр ирсэн бөгөөд Архангай аймгийн ХБИХЗөвлөл нь иргэдээ сонсъё хэлэлцүүлэг зохион байгуулж хөгжлийн бэрхшээтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг төрийн бүх шатны байгууллагуудтай хамтран иргдэдийнхээ үгийг сонсох, эрхийн хэрэгжилтийг хангах, эрхийн ойлголтыг бий болгох зорилготой юм.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах болон төрийн байгууллагын удирдлагууд, мэргэжлийн холбоод оролцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%