Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДОЛООДУГААР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ХУРАЛДЛАА.

2021-12-07

Аймгийн ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдаан амжилттай хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг хэлэлцээд" Тодорхой үр дүнд хүрсэн" гэж үнэлж аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг баталлаа. Мөн аймгийн 2021 оны төсвийн төсөлд өөрчлөлт оруулах, 2022 оны төсвийг батлан орон нутгийн хөрөнгө оруулалт, ОНХС, замын сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэн баталлаа. Мөн Сүм хөх бүрд аялал жуулчлалын бодлого, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь, хэмжээ, газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцэн баталж Усны сан бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хойшлуулаа.
Аймгийн ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тайланг видео хэлбэрээр танилцуулан, Цэнхэр алт ногоон хэрэм Монголын үндэсний усны ассоциаци НҮТББ-аас танилцуулга хийлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%