Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Номын баяр арга хэмжээ боллоо

2021-11-29

“Номын баяр” арга хэмжээ энэ сарын 29,30-ны өдрүүдэд
зохион байгуулагдаж байна.
“Номын баяр-2021” арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал оролцлоо. Мөн Соёлын яамны “Үндэсний номын баяр”-ыг санаачлагч, номзүйч Б.Сувд, Архангай аймгийн утга зохиолын “Хантамир” нэгдлийн уран бүтээлчид хүрэлцэн ирсэн бөгөөд “Номын баяр-2021” арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн Нийтийн номын санг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Эрдэнэ мэргэн бандид Ханчо хамба Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит болгосон шийдвэрийг танилцууллаа.
*** Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%