Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа

2021-12-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр отгон хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Монгол Улсын цол хүртээх, одон меалиар шагнуулахаар уламжлах тухай
2. Шашны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох тухай
3. “Өрхийн тариалан” хөтөлбөрийг батлах тухай
4. “Залуучуудын хөгжил” хөтөлбөрийг батлах тухай
5. Түгэээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл батлах тухай
6. Өмчийн тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, өнөөг хүртэл тус хуулийг мөрдөж хэрэгжүүлж ирлээ. Энэхүү хуулийн 20 дугаар зүйлээр олгосон тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллалаа.
Орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 9-өөс хойш 18 удаагийн хурлаар 60 орчим асуудлыг хэлэлцэж 52 тогтоол гаргаж аймаг, орон нутггийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Нийт хуралдааны ирц дунджаар 75,3% байгаа нь тэргүүлэгчид та бүхний аливаа асуудалд хариуцлагатай, идэвхитэй чин сэтгэлээсээ хандаж ажилласаны илрэл юм.
2020 оны 12 дугаар сарын 24 нд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна.
Энэхүү шинэчлэлээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны хурал тэргүүлэгчгүй болж асуудлыг зөвхөн ИТХ, ИНХ-ын хуралдаанаар шийдвэрлэхээр зохицуулагдсан байна.
Тэргүүлэгчээр сонгогдсон хугацаандаа идэвхи зүтгэлтэй ажилласан тэргүүлэгчдэд аймгийн ИТХ-ын даргын зүгээс талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%