Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын хороодын 2021 оны үйл ажиллагааны дүнг танилцууллаа

2021-12-30

Аймгийн ИТХ-ын хороодын 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн Нийгмийн хамгаалал, байгаль орчны бодлогын асуудал эрхэлсэн хороо, Хууль эрх зүй, орон нутгийн өмч, хяналт, шалгалт, нутгийн удирдлага, өргөдөл гомдлын асуудлын эрхэлсэн хороо, Эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрэлэл, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хороодын дарга нарт аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
Тэргүүн байрыг П.Энхтайван даргатай Нийгмийн хамгаалал, байгаль орчны бодлогын асуудал эрхэлсэн хороо, удаах байрыг Д.Бат-Эрдэнэ даргатай Хууль эрх зүй, орон нутгийн өмч, хяналт, шалгалт, нутгийн удирдлага, өргөдөл гомдлын асуудал эрхэлсэн хороо, Ч.Мөнхбат даргатай Эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрэлэл, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хороо тус тус шалгарлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%