Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2021-12-25

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүндэтгэлийн хуралдаанаа хуралдлаа.
Хуралдаанаар Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнуулахаар уламжлах тухай, Жендерийн болон Авлигын үндэсний хөтөлбөрийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Үндсэн хөрөнгө бүртгэх, балансаас балансад шилжүүлэх, актлах тухай, Түгэээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 онд 74,5 хувийн дундаж ирцтэйгээр 19 удаа хуралдаж, 150 гаруй асуудлыг хэлэлцэж 144 тогтоол гаргаж аймаг, орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Хуралдаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож тэргүүлэгч нарт талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%