Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдлаа

2022-02-24

Аймгийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар УИХ-аас 2022.01.18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан зөвлөлийн ажиллах журмыг гишүүдэд танилцуулж, 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хурлын дэгийн төсөл боловсруулан дахин хуралдахаар тогтлоо.

Энэхүү зөвлөл нь аймгийн ИТХ-ын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор дараах 7 төлөөлөгчийн /Б.Батжаргал, Д.Мөнхбат, Ч.Мөнхбат, Б.Цэрэннадмид, Б.Батцэцэг, Б.Болормаа, З.Мөнхтогтох, Р.Нямдорж/  бүрэлдэхүүнтэй байгуулагдсан билээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%