Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдлаа

2022-02-25

Нутгийн удирдлагын хөгжлийн хороо өнөөдөр хуралдаж 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны даргаар шинэчилсэн хуулийн дагуу аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал удирдан ажиллах бөгөөд гишүүдэд Ч.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ, Г.Алтан-Очир, П.Гомбодорж, Б.Мөнхбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%