Эрэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 13-нд багийн төв Жаргалантад хуралдаж хуралдаан даргалагчаар Б.Батчимэг улиран сонгогдлоо.
Багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааны тов зарлах үүрэг бүхий багийн хурлын Зөвлөлийн гишүүнээр П.Батпүрэв, П.Нарангарав, Н.Оюунчимэг, Д.Цэцэгдэлгэр нар сонгогдлоо. Зөвлөлийг Хуралдаан даргалагч тэргүүлнэ.
Багийн Засаг даргад О.Мөнхтүвшин, Б.Дөлгөөн нарыг нэрийг дэвшүүлж, санал хураалтаар О.Мөнхтүвшин хуралдаанд оролцогчдын олонхын буюу 52.7 хувийн саналаар дахин сонгогдлоо.