Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ээлжит бус зургадугаар хуралдаан хуралдлаа

2022-03-21

Аймгийн ИТХ-ын ээлжит бус зургадугаар хуралдаан 2022 оны 03 сарын 21-ний өдөр 51,2 хувийн ирцтэй хуралдаж, цахимаар 7 төлөөлөгч оролцож дараах 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.Аймгийн сонгуулийн хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2.Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
3.Өмчийн тухай /Тариат сумын Сум дундын эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хуучин амбулаторын барилгыг Тариат сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэх тухай асуудлыг аймгийн Засаг дарга татаж авсан /
4.Тогтоол хүчингүй болгох тухай / Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор баталсан "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам" /

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%