Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХАД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2022-03-28

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХАД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдвээр нийтийн сонсгол зохион байгуулж байна.
Аймгийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, тулгамдсан асуудлыг сонсох, улмаар шийдэл гаргах үүднээс Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, сувилагч, ажилтнуудын дунд нээлттэй сонсгол хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Нээлттэй сонсгол хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд оролцож эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулах талаар орон нутагт бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дуу хоолойг сонсох нь чухал гэдгийг онцолж санал хүсэлтээ идэвхтэй илэрхийлэхийг нийт оролцогчдоос хүслээ.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажиллагсдын санал хүсэлтийг сонсож улмаар хоорондын харилцан хамтын ажиллагааг сайжруулснаар эрүүл мэндийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй иргэдэд хүргэхэд уг сонсгол, арга хэмжээний ач холбогдол оршино.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%