Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021-11-23

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Нутгийн удирдлагын дэд хороо, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хамтран Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт болон УИХ-аас баталсан зарим хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг Баруун-Урт хотод зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Баярсайхан, А.Адъяасүрэн, Г.Ганболд, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга зэрэг 100 гаруй төлөөлөл оролцсон юм.
УИХ-аас 2019 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар чадахуйн зарчим, шатлан дэвших тогтолцоонд суурилсан улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн итгэл хүлээсэн, ёс зүйтэй төрийн албыг цогцлоон хөгжүүлэх зорилтыг тавьсан билээ. Энэ хүрээнд уг уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд төрийн албаны ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, төрийн албаны томилгоонд алдаа дутагдал гаргахаас урьчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, ажилласан юм.
Мөн энэ үеэр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга хийгдэж, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд оролцогч нараас санал хүсэлтийг нь сонсов.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%