Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ АВТОМАШИНЫ ТҮЛХҮҮРИЙГ ГАРДУУЛАВ.

2021-11-16

 
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах үндсэн албаны 1.055.529.600 төгрөгийн 97 нэр төрлийн дагалдах багаж хэрэгсэлтэй “РЕНО” загварын автомашин, Онцгой байдлын ерөнхий газраас Ланд круйзер-78 шуурхай албаны автомашины түлхүүрийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гамшигийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д. Хосбаяр Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах аврах 15 дугаар анги болон Эрэн хайх аврах салбарын алба хаагчид гардуулан өглөө.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%