Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Инээмсэглэл

2022-04-01

Инээмсэглэнэ гэдэг бусдад халуун дулаан сэтгэгдэл төрүүлж, тухайн хүний өөрийг нь чимж байдаг гайхалтай зүйл билээ. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан явж буй хүнээс сайхан энерги, гэрэл гэгээ цацарч байдгаас гадна өөр олон ач холбогдолтой байдаг. Тэгвэл инээмсэглэл биднийг хэрхэн өөрчилж байдаг тухай сонирхолтой мэдээллийг сонирхоцгооё!. 

1Эргэн тойронд байгаа хүмүүсийг аз жаргалтай болгох

"Framingham Heat Study"-ийн зүгээс хүнийг ямар нөхцөлд аз жаргалтай байдаг тухай бүтэн 20 жилийн турш судалгаа явуулахад хариуд нь хүн эргэн тойрондоо инээмсэглэл тодруулан, аз жаргалтай хүмүүс байгаа нөхцөлд бусад үетэй харьцуулахад илүү аз жаргалтай байдаг болохыг нотложээ. Тэгэхээр инээмсэглэл нь ганц таны бус, бусдын уйтгар гунигийг ч бас үлдэн хөөх ач тустай байдаг аж.

2Сайхан мэдрэмж төрүүлэх

Сэтгэл санаа тавгүй, бухимдаж явах үед нүүрэндээ инээмсэглэл тодруулан, аз жаргалтайгаар алхаж яваа хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сайхан мэдрэмж төрдөг шүү дээ. Таны инээмсэглэл магадгүй хэн нэгэнд урам зориг, итгэл найдвар төрүүлэх ч юм билүү? 

3Авъяас чадвараа хөгжүүлэх

Хүн ихэвчлэн стресстсэн эсвэл сэтгэл түгшсэн үедээ өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх гэсэн бодлоосоо ухарч, няцахад хүрдэг байна. Харин энэ бүгдээс ангижрах ганц арга зам бол нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг ардаа үлдээж, нүүрэндээ инээмсэглэл тодруулан урагшлах явдал болохыг судлаачид хэлж байна.

4Ямар ч үед өөдрөг үзэлтэй байх

Ямар нэгэн зүйл танд таалагдахгүй ч юм уу, аль эсвэл дургүйг чинь хүргэж байгаа үед зүгээр л инээмсэглээд өнгөрөөх хэрэгтэй бөгөөд энэ нь таныг амьдралд тохиолдох хэр баргийн асуудлуудад амархан шантралгүй, давж гарах үндэс болж өгдөг аж. 

5Амжилттай байх

Амжилтын оргилд гарч, бусдаас хэдэн алхмын урд яваа хүмүүсийн энэ өндөрлөгт хүрсэн хамгийн том шалтгаануудын нэг бол үргэлж инээмсэглэх болохыг судлаачид мөн олж тогтоосон байна. Тэд үргэлж бусдын сэтгэлийг инээмсэглэл тодруулан эелдэг, боловсон харьцах зан чанараараа өөртөө татдаг бөгөөд тэдний зорьсон зорилго төдий чинээ ногоон гэрлээр бүтэх магадлал хамаагүй өндөр байдаг ажээ.

6Амьдралыг бэлэг хэмээн хүлээн авах

Байнга инээмсэглэж явдаг хүмүүс нь хамгийн өөдрөг үзэлтэнгүүд байдаг аж. Тэд амьдралд тохиолдох элдэв саад бэрхшээлүүдэд амархан өвдөг сөхөрдөггүй бөгөөд эдгээр зүйлсийг байх л асуудал хэмээн үздэг аж. Энэ нь ч амар юм. Учир нь хэрэгтэй, хэрэггүй зүйлд гутарч, сэтгэл санаагаар унаж, амьдралынхаа үнэт цагаасаа хумслах хэрэггүй шүү дээ.

7Өөрт байгаа зүйлээрээ бусдад туслах

Бурхан хүнд олон сайхан зан чанарыг өгсөн бөгөөд тэдгээрээс бусдад туслах нь буян хураах сайн үйлд тооцогддог билээ. Хэн нэгэнд ямар нэгэн зүйл дээр тусламж хэрэг болж байдаг билээ. Бусдад тусалсны хариуд ирэх талархал танд өөрийн эрхгүй сайхан мэдрэмжийг төрүүлж, өөрийн эрхгүй нэг л мэдэхэд нүүрэнд тань инээмсэглэл тодруулах нь гарцаагүй юм. 

8Бусдыг сэтгэл санаагаар дэмжих

Инээмсэглэж явдаг хүмүүс нь ихэвчлэн сайхан сэтгэлтэй хүмүүс байх бөгөөд үргэлж бусдад туслахыг хичээнгүйлэн эрмэлзэж байдаг ажээ. Амьдралд сэтгэл санаагаар унаж, гуниж гутрах үе бишгүй дээ л олон тохиолддог шүү дээ. Тэр бүрт дорхноо юу ч болоогүй юм шиг хандах хүмүүс цөөн байдаг учраас хэн нэгэнд таны тусламж дэмжлэг хэрэг болох нь дамжиггүй юм.

9Амьд харилцааг эрхэмлэх

Сайхан инээмсэглэлийг нүүрэндээ тодруулдаг болсноор илүү амьд харилцааг эрхэмлэх бөгөөд энэ нь бусадтай харилцах харилцааг тань илүү эелдэг, боловсон болгох ач тустай байдаг аж. Сүүлийн үед интернетээс үүдэж хүмүүс ихэвчлэн зайнаас хоорондоо харилцаж байгаа нь амьд харилцааг үгүй хийж буй гол шалтгаан болоод байгаа юм. Таныг сайхан инээмсэглэл тодруулан хэн нэгэнтэй харилцахад дургүйцэх хүн бараг л байгүй болов уу.

10Сэтгэл зүрхээрээ мэдрэх

Чин сэтгэлээсээ инээмсэглэх нь танд эргүүлээд аливаа зүйлийг сэтгэл зүрхнээсээ мэдэрдэг, ойлгодог болоход тусалдаг аж. Өмнө нь аливаа зүйлд өнгөцхөн хандаж, чухал зүйлсийг мэдэлгүй, үл ойшоодог байсан бол инээмсэглэж хэвшсэнээр аливаад чин сэтгэлээсээ ханддаг болох нь ээ.

 

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%