Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН 04.01-03-НЫ ӨДРҮҮДЭД БАЯНХОНГОР АЙМАГТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-04-05

Монгол улсад Нутгийн удирдлагын байгууллага байгуулагдаж, үүсч хөгжсөний 30 жилийн ойн нэрэмжит Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 01-03-ны  өдрүүдэд аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тэмцээн нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн нэрэмжит болж  байгаагаараа онцлог бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгууллаа.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 41 багийн  450 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж үзэгч олныг өндөлзүүлсэн тоглолтуудыг үзүүллээ.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д. Мөнхсайхан, Засаг дарыгн орлогч Ж.Мөнхсоёл, ИТХ-ын Төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож шагналыг гардуулан, тамирчдад баяр хүргэлээ. 

Тэмцээний эрэгтэй төрөлд:

Тэргүүн байр – Өлзийт сумын баг /Цэдэнсодном дасгалжуулагч/

Дэд байр - Галуут сумын баг /Отгонбаатар дасгалжуулагч/

Гутгаар байр - Эрдэнэцогт сумын баг

            Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байр - Жинст сумын баг /Т.Эрдмаа дасгалжуулагч/

Дэд байр - Хүрээмарал сумын баг /Ууганбаяр дасгалжуулагч/

Гутгаар байр - Баацагаан сумын баг /Мөнхтуул дасгалжуулагч/ тамирчид ту тус эзэллээ.

Мөн Хонгор нутагт волейболын спортын хөгжлийн оргил үе ирж, улсын хэмжээний лигт тоглох бие даасан баг оролцуулах боломж бүрдсэнийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан шигшээ тоглолтын үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%