Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс "Зөвийг зөвлөе" арга хэмжээний хүрээнд Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдав.

2022-03-16

Сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон Цагдаагийн хэсэгтэй хамтран Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Зөвийг зөвлөе" арга хэмжээний хүрээнд Төсөвт байгууллага болон багийн иргэдийн дунд "Холимог гар бөмбөг"-ийн тэмцээн зохион байгуулан ажилласан. Нийт 10 баг 70-н хүн оролцсон. Үүнээс 1-р байранд: Хүүхдийн цэцэрлэг, 2-р байранд: Ерөнхий боловсролын сургууль, 3-р байранд: Баян-уул 2-р баг тус тус шалгарчээ. Нийт оролцсон багт тамирчиддаа баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%