Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2022-04-08

 
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан боллоо.
Тус хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрөгч онд аймгийн хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудыг дүгнэж, 2022-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналыг хэлэлцүүлсэн юм.
Хурлаас гарсан саналуудыг үндэслэн төлөвлөгөөг баталж, бодлогын түвшинд эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%