Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ЛИ ЯНЬЖЮНЬ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2022-04-14

 
БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Ли Яньжюнь, консулын 2 дугаар нарийн бичгийн дарга Улаанбагана, атташе Б.Билэгбадраа нар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр болон орон нутгийн удирдлагатай албан ёсны уулзалтыг хийлээ.
Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд зүүн бүс тэр дундаа Сүхбаатар аймагтай хамтран ажиллах боломж оролцооны талаар санал солилцож харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%