Сүхбаатар аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Хосбаяр, “DG ” tower барилгын Гал түймэр унтраах тактикийн дадлага сургалттай танилцлаа.
Энэ удаагийн дадлага сургалтыг гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Гамшгаас хамгаалах орон нутгийн алба ерөнхий зориулалтын мэргэжлийн ангитай хамтран DJ tower 16 давхарын барилгад зохион байгууллаа. Сургалтыг Гал түймэр унтраах аврах 15 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын нийт 50 алба хаагч, 8 техник хэрэгсэл, гамшгаас хамгаалах орон нутгийн алба ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 117 ажилтан, 15 техник хэрэгсэл түрээслэгч15-н аж ахуйн нэгж байгууллагын нийт 104 иргэнийг оролцуулан зохион байгуулав. Гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг гал түймэр унтраах болон аврах ажиллагааны дадлага, нэрвэгдэгчид эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх мөн хэв журам сахиулах арга хэмжээ зэргийг авч тусгайлан бэлтгэсэн талбайд өгөгдсөн цагийн байдлын дагуу зохион байгуулж ажиллалаа.