Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ СОНСОНО

2022-04-21

НӨУБ-ын 30 жилийн ойн хүрээнд Аймгийн ИТХ-ын ажлын албанаас 2022 оны 4-р сарын 15-ны өдөр аймгийн Хүнс үйлдвэрлэгчидтэй “Өглөөний цай” уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат оролцож “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тулгарч байгаа асуудлууд, шийдвэрлэх гарц, шийдэл”-ийн талаар тэдний санал бодлыг сонсож харилцан ярилцлаа.
Уулзалтын дүнд цаашид аймгийн ИТХ, Хүнс үйлдвэрлэгчид хамтран дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
1.Баянхонгорчууд өөрийн аймаг орон нутгийнхаа хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших аяныг өрнүүлэх
2. Хүнс үйлдвэрлэгчид маань өөрсдийн бүтээгдэхүүний чанар, технологийг байнга сайжруулж байх
3. Баянхонгорт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цаашид дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх гарц шийдлийг олох
4. МХГ, Татварын хэлтэс зэрэг төрийн байгууллагуудаас үйлдвэрлэгчдэд ирж байгаа дарамт, шахалтыг арилгах
5.Политехникийн коллежид хүнсний үйлдвэрлэлийн мэргэжилтэн бэлтгэх асуудлыг бодлогоор зохицуулах.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%