Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн асуудал эрхэлсэн хороо өнөөдөр хуралдлаа

2022-04-22

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн асуудал эрхэлсэн хороо өнөөдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанаар аймгийн ИТХТ-ийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн биелэлтийн явцыг ХХҮГ, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нар танилцуулав. Хорооны гишүүдийн зүгээс дэд хөтөлбөрийн биелэлттэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй тайланд тусгах талаар чиглэл өгч 5 дугаар сарын 05-ны өдөр дахин хуралдахаар боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%