Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

САЛБАР ДУНДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2022-04-27

"Хүрээлэн байгаа орчинд ээлтэй аялал жуулчлал ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт салбар дундын хамтарсан зөвлөгөөн Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Арга хэмжээнд ГХУСАЗЗАА, БОАЖЯ, УУХҮЯ, ШЕЗ, ЦЕГ, ХХЕГ, МХЕГ, ГЕГ, Экологийн цагдаагий алба, НИТХ, Баянгол, Багануур дүүрэг, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) -ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудын ИТХ, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, экологийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагчид зэрэг 110 орчим алба хаагчид оролцож байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%