Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

#ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ# АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-04-26

 
Төр болон төрийн бус байгууллага хамтын ажиллагааг сайжруулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан Өөрчлөлтийг өөрөөсөө арга хэмжээ Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд төр болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 10 гаруй байгууллагууд нэгдэж оролцсон юм . Энэ үеэр сургалт мэдээлэл, хуулийн зөвөлгөө, өдөрлөг, эмчийн үзлэг, үсчин, гар утас засвар гэх мэт үйлчилгээг үзүүлж ажиллалаа. Уг арга хэмжээ нь аймгийн ИТХ-ын 17 дугаар тогтоолоор батлагдсан Сар бүрийн залуучуудыг дэмжих өдөр 4 сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Мөн энэ үеэр Авилгын эсрэг хууль болон 110 утсыг сурталчилж ажиллав.  Арга хэмжээнд 100 гаруй иргэд хамрагдсан юм. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%