Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Ногоон гэрэл-цагаан шугам-2022” арга хэмжээ боллоо

2022-05-04

Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ИТХ-ын даргын ивээл дор 2022 оны 04 сарын 29-ний өдөр ЕБС-ийн дунд “Ногоон гэрэл-цагаан шугам-2022” тэмцээн, сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагуудын дунд 2022 оны 05 сарын 04-ний өдөр “Замын хөдөлгөөн цагаан толгой” тэмцээн зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь сургуулийн өмнөх болон бага насны хүүхэд эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Нээлтийн үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал нээж үг хэлж, мөн шагналт байр эзэлсэн баг, идэвх зүтгэлтэй ажилласан багш, эцэг эхчүүдэд баяр хүргэн, шагнал гардууллаа.
“Ногоон гэрэл-цагаан шугам-2022” тэмцээнд.
1. 1-р байр 2 дугаар сургууль
2. 2-р байр 1 дүгээр сургууль
3. Ирээдүй сургууль
4. Тусгай байрт Спорт сургууль
“Замын хөдөлгөөн цагаан толгой” тэмцээнд:
1. 1-р байр 15 дугаар цэцэрлэг
2. 2-р байр 8 дугаар цэцэрлэг
3. 3-р байр 10 дугаар цэцэрлэг
4. Тусгай байрт 11дүгээр цэцэрлэг, 2 дугаар цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%