Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо хуралдлаа

2022-05-10

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо хуралдан дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлж, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөв, дадал хэвшилтэй болгох үйл ажиллагааг идэвхжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих.
2. ”Цахим эрүүл мэнд” арга хэмжээ хэрэгжүүлж, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглан, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоонд шилжих үйл явцтай танилцах.
3. Цэцэрлэг, сургууль, дотуур байрын гал тогоог шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангаж, ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжилттэй танилцаж
хорооноос гарсан саналыг аймгийн Засаг дарга болон, сумдад зөвлөмж, чиглэл хүргүүлэхээр боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%